
TOPIK гэж юу вэ?
- TOPIK = Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт.
- 1-6 түвшинтэй.
- Ихэнх сургууль TOPIK 3 буюу түүнээс дээш шаарддаг (бакалаврт 3, магистрт 4-5)
Элсэлтийн хугацаа хэзээ вэ?
- Хэлний бэлтгэл: Жилд 4 удаа (3, 6, 9, 12-р сард элсэлт авдаг)
- Их сургууль: Жилд 2 удаа элсэлттэй (Хавар – 3 сар / Намар – 9 сар)
Солонгос хэлний бэлтгэлд суухад юу шаардлагатай вэ?
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Паспорт (хугацаа хүчинтэй)
- Боловсролын үнэлгээ (GPA)
- Санхүүгийн баталгаа ( -10'000 ам.доллар)
- Топик шаардахгүй (ихэнх хэлний бэлтгэлд)
Сургалтын төлбөр ямар байдаг вэ?
- Хэлний бэлтгэл жилд дунджаар ~4'000-6'000 USD
- Их дээд сургууль жилд ~3'000-9'000 USD
- Дотуур байр сардаа ~200-500 USD
GKS тэтгэлэг гэж юу вэ?
Global Korea Scholarship (GKS): Солонгос улсын засгийн газрын тэтгэлэг
100% сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэлэг, онгоцны тийз, хэлний бэлтгэл зэргийг бүрэн даадаг.
GKS тэтгэлэгт хэзээ, яаж хамрагдах вэ?
- Жил бүрийн 2–4 сард элсэлт зарлагддаг
- GKS Undergraduate (бакалавр)
- GKS Graduate (магистр, доктор)
- Элсэлтийн үед СӨРӨГ оноо (GPA), ур чадвар, хэлний мэдлэг чухал.
Ямар визээр явдаг вэ?
- D-4 виза: Хэлний бэлтгэл суралцагч
- D-2 виза: Их, дээд сургуульд суралцагч
- D-10 / H-1 / E-7 – бусад визүүд (ажиллах, дадлага хийх, богино хугацааны г.м.)
TOPIK шалгалт өгөх шаардлагатай юу?
- Хэлний бэлтгэлд элсэхэд шаардагдахгүй
- Их сургуульд шууд элсэх бол TOPIK 3–4 түвшин шаардана
- Зарим тэтгэлэг, оюутны ажил хийхэд TOPIK 2+ хэрэг болдог.
Сурахын хажуугаар ажиллах боломжтой юу?
Хэлний бэлтгэлд 6 сар сурсан бол D-4 визтэй хүн цагийн ажил хийх эрхтэй болно
D-2 визтэй бол 주당 20 цаг (долоо хоногт 20 цаг) ажиллах эрхтэй
TOPIK 3-с дээш түвшинтэй бол илүү олон цаг ажиллах боломжтой.
Өөрөө бие даан өргөдөл өгч болох уу?
Болно. Олон их сургууль онлайн өргөдлийн системтэй
Хэлний сургуулиуд руу шууд имэйл илгээх эсвэл холбогдох албан ёсны агент ашиглах боломжтой.
Солонгос руу сурахаар явбал юу бэлдэх хэрэгтэй вэ?
- Боловсролын бичиг баримтууд (орчуулгатай, нотариаттай)
- Санхүүгийн баталгаа
- Паспорт
- TOPIK оноо (байгаа бол)
- Сэтгэлзүйн хувьд бэлтгэх (ажил, орчны ялгаа их)
Солонгосын аль сургуулиуд гадаад оюутанд ээлтэй байдаг вэ?
- Сөүлийн Үндэсний Их Сургууль (SNU)
- Yonsei University
- Korea University
- Hanyang University
- Konkuk, Kyung Hee, Dongguk, Sungkyunkwan University гэх мэт
- Мөн олон аймаг, хотын улсын их сургуулиуд маш сайн сургалт, зардал багатай.
Солонгост сурахад насны хязгаар байдаг уу?
Албан ёсны насны хязгаар байхгүй, гэхдээ GKS гэх мэт тэтгэлэгт 25–40 насны дээд хязгаар бий.
6+6 ХӨТӨЛБӨР гэж юу?
Эхний 6 сар Монголдоо 2level буюу 2семестрийн хичээл үзэж topik 2 авна.
Дараагийн 6 сар Солонгост хүссэн сургуулийнхаа хэлний бэлтгэлд 3-р level-ээсээ элсэн суралцна. Давуу тал
Монголдоо Солонгос хэлний анхан дунд мэдлэгтэй болчихоод үргэлжлүүлэн Солонгост очин орчинд нь илүү сайн үр дүнтэй сурах боломж.
Хамгийн багадаа 30-100сая төгрөгний тэтгэлэг амлана.
Манайхаар явсан хүүхдүүдэд дараа дараагийн баклавр, магистр, доктор гээд бүх их дээд сургууль, коллежид үнэ төлбөргүй зуучилна.
Бүх төрлийн цогц үйлчилгээг нэг дороос.



