Та солонгос хэл сурч, албан ёсны хэлний шалгалт болох TOPIK I түвшинд тэнцэх зорилготой байна уу? Тэгвэл танд зориулсан хамгийн тохиромжтой сургалт бол бидний санал болгож буй цахим TOPIK I түвшний 20 хичээл бүхий солонгос хэлний курс юм.
Энэхүү сургалт нь хэлний анхан шатнаас эхэлж, TOPIK I шалгалтад бэлтгэгдэхүйц мэдлэг, чадварыг цогцоор нь олгох зорилготой.
Хичээлийн бүтэц:
Сургалт нийт 20 хичээлтэй бөгөөд хичээл бүр дараах 4 үндсэн хэсгээс бүрдэнэ:
-
Үгсийн сан
➤ Хичээлтэй холбоотой өдөр тутмын хэрэглээний үгс, шинэ үг хэллэгүүдийг системтэйгээр судална.
➤ Үгийг зөв дуудах, утгыг ойлгох, өгүүлбэрт хэрэглэж сурах. -
Дүрэм
➤ TOPIK I түвшний зайлшгүй мэдэх шаардлагатай дүрмийн ойлголтууд.
➤ Жишээ өгүүлбэр, хэрэглээний жишээгээр дамжуулан бататгана. -
Унших, бичих
➤ Богино нийтлэл, өдөр тутмын харилцан яриа, тэмдэглэл зэрэг унших дасгалууд.
➤ Уншсан зүйлээ ойлгох, гол санааг ялгаж сурах чадварыг хөгжүүлнэ.
➤ Хялбар өгүүлбэр зохиох, хувийн мэдээлэл бичих, асуултад хариу бичих зэрэг практик бичгийн дасгалууд.
➤ TOPIK I бичгийн хэсэгт тэнцэхүйц чадварыг эзэмшүүлнэ.
Энэ сургалт хэнд зориулагдсан бэ?
-
Солонгос хэлийг анхлан суралцаж буй хэн бүхэнд
-
TOPIK I түвшинд бие даан бэлдэхэд хүндрэлтэй байгаа хүмүүст
-
Солонгос улсад суралцах, ажиллах зорилготой оюутан, ажил хайгчдад
-
Үгсийн сан, дүрмийн мэдлэгээ цэгцтэй, системтэй нэг дор хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд
Сургалтын давуу тал:
Хичээл бүр тодорхой зорилготой, системтэй бүтэцтэй
Үг, дүрэм, унших, бичих чадварыг зэрэг тэнцвэртэй хөгжүүлнэ
TOPIK шалгалтын жишиг бүтэцтэй ойролцоо агуулгатай
Өөрийн хурдаар суралцах боломжтой
Та энэхүү сургалтаар дамжуулан зөвхөн хэл сураад зогсохгүй, TOPIK I шалгалтад амжилттай бэлтгэгдэх бүрэн боломжтой! Одоо бүртгүүлж, хэлний сууриа баттай тавиарай!
Course Content
1-р хичээл: Солонгос хэлний цагаан толгой – Хангил
-
Солонгос хэлний цагаан толгой – солонгос хэлний түүх – эгшиг үсэг – хос эгшиг – гийгүүлэгч – давхар гийгүүлэгч – унших дасгал



