Эхний танилцуулах сургууль бол БНСУ-д төдийгүй Ази тивд маш алдартай топ сургуулиудын нэг болох Seoul National University (SNU) юм.
1946 онд байгуулагдсан Сөүлийн Үндэсний Их Сургууль нь БНСУ-ын хамгийн анхны үндэсний их сургууль бөгөөд Солонгосын боловсролын системийн оргил нь гэж тооцогддог. “SNU” нь Солонгос төдийгүй дэлхийн хэмжээнд тэргүүлэгч судалгааны төв болсон бөгөөд олон улсын оюутнуудад нээлттэй, уян хатан орчин, өргөн сонголт бүхий хөтөлбөрүүдийг санал болгодог.
Сургалтын онцлогууд:
Салбаруудын өргөн сонголт: Байгалийн шинжлэх ухаан, инженер, мэдээллийн технологи, эдийн засаг, бизнес, хууль, хэл шинжлэл, урлаг зэрэг 80 гаруй бакалаврын мэргэжил.
Судалгааны тэргүүлэгч сургууль: Шинэ технологи, инновац, хиймэл оюун ухаан, биотехнологи зэрэг салбарт тэргүүлдэг.
Академик өрсөлдөөнт орчин: Сургалтын чанар өндөр, дэлхийн шилдэг их сургуулиудтай хамтарсан судалгаа, солилцооны хөтөлбөрүүдтэй.
Солонгос болон Англи хэл дээр хөтөлбөрүүд: Гадаад оюутнуудад зориулсан англи хэл дээрх олон төрлийн хичээлүүд бий.
Тэтгэлэгийн боломжууд: SNU Global Scholarship, GKS (Global Korea Scholarship) зэрэг тэтгэлгүүд нь сургалтын төлбөрийг 100% дааж, амьдрах зардлыг ч хамардаг.
Доорх мэргэжлүүд нь SNU-д суралцагч гадаад болон дотоод оюутнуудын дунд хамгийн их эрэлттэй, ирээдүйтэй гэж тооцогддог:
SNU-ийн кампустай танилцацгаая:



