Skip to content
JIM GlobalJIM Global
  • Бидний тухай
    • Манай хамт олон
  • Сургалтууд
  • Мэдээ мэдээлэл
  • Дэлгүүр
  • Холбоо барих
    • Түгээмэл асуулт хариулт
Бүртгэл
JIM GlobalJIM Global
  • Бидний тухай
    • Манай хамт олон
  • Сургалтууд
  • Мэдээ мэдээлэл
  • Дэлгүүр
  • Холбоо барих
    • Түгээмэл асуулт хариулт
  • Нүүр хуудас
  • Course
  • Солонгос хэлний хичээл TOPIK 1 – Онлайн багшгүй анги

Солонгос хэлний хичээл TOPIK 1 – Онлайн багшгүй анги

  • By Анударь Баярсайхан
  • Солонгос хэл
  • (0 Rating)
Breadcrumb Abstract Shape
Breadcrumb Abstract Shape
Breadcrumb Abstract Shape
  • Сургалтын мэдээлэл
  • Үнэлгээ
  • More
    • Та солонгос хэл сурч, албан ёсны хэлний шалгалт болох TOPIK I түвшинд тэнцэх зорилготой байна уу? Тэгвэл танд зориулсан хамгийн тохиромжтой сургалт бол бидний санал болгож буй цахим TOPIK I түвшний 20 хичээл бүхий солонгос хэлний курс юм.

      Энэхүү сургалт нь хэлний анхан шатнаас эхэлж, TOPIK I шалгалтад бэлтгэгдэхүйц мэдлэг, чадварыг цогцоор нь олгох зорилготой.

      Хичээлийн бүтэц:

      Сургалт нийт 20 хичээлтэй бөгөөд хичээл бүр дараах 4 үндсэн хэсгээс бүрдэнэ:

      1. Үгсийн сан
        ➤ Хичээлтэй холбоотой өдөр тутмын хэрэглээний үгс, шинэ үг хэллэгүүдийг системтэйгээр судална.
        ➤ Үгийг зөв дуудах, утгыг ойлгох, өгүүлбэрт хэрэглэж сурах.

      2. Дүрэм
        ➤ TOPIK I түвшний зайлшгүй мэдэх шаардлагатай дүрмийн ойлголтууд.
        ➤ Жишээ өгүүлбэр, хэрэглээний жишээгээр дамжуулан бататгана.

      3. Унших, бичих
        ➤ Богино нийтлэл, өдөр тутмын харилцан яриа, тэмдэглэл зэрэг унших дасгалууд.
        ➤ Уншсан зүйлээ ойлгох, гол санааг ялгаж сурах чадварыг хөгжүүлнэ.
        ➤ Хялбар өгүүлбэр зохиох, хувийн мэдээлэл бичих, асуултад хариу бичих зэрэг практик бичгийн дасгалууд.
        ➤ TOPIK I бичгийн хэсэгт тэнцэхүйц чадварыг эзэмшүүлнэ.


      Энэ сургалт хэнд зориулагдсан бэ?

      • Солонгос хэлийг анхлан суралцаж буй хэн бүхэнд

      • TOPIK I түвшинд бие даан бэлдэхэд хүндрэлтэй байгаа хүмүүст

      • Солонгос улсад суралцах, ажиллах зорилготой оюутан, ажил хайгчдад

      • Үгсийн сан, дүрмийн мэдлэгээ цэгцтэй, системтэй нэг дор хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд


      Сургалтын давуу тал:

      Хичээл бүр тодорхой зорилготой, системтэй бүтэцтэй
      Үг, дүрэм, унших, бичих чадварыг зэрэг тэнцвэртэй хөгжүүлнэ
      TOPIK шалгалтын жишиг бүтэцтэй ойролцоо агуулгатай
      Өөрийн хурдаар суралцах боломжтой


      Та энэхүү сургалтаар дамжуулан зөвхөн хэл сураад зогсохгүй, TOPIK I шалгалтад амжилттай бэлтгэгдэх бүрэн боломжтой! Одоо бүртгүүлж, хэлний сууриа баттай тавиарай!

      Show More

      Course Content

      1-р хичээл: Солонгос хэлний цагаан толгой – Хангил
      Эгшиг үсэг | 모음 Хос эгшиг | 이중 모음 Гийгүүлэгч | 자음 Давхар гийгүүлэгч | 쌍자음

      • Солонгос хэлний цагаан толгой – солонгос хэлний түүх – эгшиг үсэг – хос эгшиг – гийгүүлэгч – давхар гийгүүлэгч – унших дасгал

      2-р хичээл: Өөрийгөө танилцуулах – 자기소개
      Би солонгос хүн. 저는 한국 사람이에요.

      • Үгийн сан | 어휘: улс, мэргэжил, өөрийгөө танилцуулах | 나라, 직업, 자기소개
      • Өгүүлбэр зүй | 문법: 이다, 은
      • Уншаад бичих | 읽고 쓰기: өөрийгөө танилцуулах | 자기소개하기

      3-р хичээл: Гэр бүл – 가족
      Би компанид ажилладаггүй. 회사원이 아니에요.

      • Үгийн сан: гэр бүл, мэргэжил | 가족, 직업
      • Өгүүлбэр зүй: 이, 이 아니다
      • Уншаад бичих: гэр бүлийн мэргэжлийн тухай бичих | 가족의 직업 소개하기

      4-р хичээл: Өдөр тутмын амьдрал – 일상생활
      Би бас олон ангит кинонд дуртай. 저도 드라마를 좋아합니다.

      • Үгийн сан: амьдрал, үйл үг | 일상생활, 동사
      • Өгүүлбэр зүй: 습니다, 습니까, 을, 도
      • Уншаад бичих: дуртай хоолны тухай бичих | 좋아하는 음식 소개하기

      5-р хичээл: Сургууль – 학교
      Энэ Жи Хүн багшийн сургууль уу? 여기가 지훈 씨의 학교입니까?

      • Үгийн сан: үйл үг, байрлал, тэмдэг нэр | 동사, 장소, 형용사
      • Өгүүлбэр зүй: 과, 하고, 의
      • Уншаад бичих: анги танилцуулах | 교실 소개하기

      6-р хичээл: Цаг агаар – 날씨
      Цаг агаар таалагдахгүй байна. 날씨가 좋지 않아요.

      • Үгийн сан: цаг агаар, улирал | 날씨, 계절
      • Өгүүлбэр зүй: -어요, -지 않다
      • Уншаад бичих: улирлын тухай бичих | 한국의 계절 설명하기

      7-р хичээл: Найз – 친구
      Найздаа захиа бичье. 친구한테 편지를 써요.

      • Үгийн сан: бэлэг, мэндчилгээ | 선물, 인사
      • Өгүүлбэр зүй: 에게, 한테, 만
      • Уншаад бичих: найздаа захиа бичих | 친구에게 편지 쓰기

      8-р хичээл: Байршил – 위치
      Одоо хаана байна вэ? 지금 어디에 있어요?

      • Үгийн сан: байрлал, газар | 장소, 위치
      • Өгүүлбэр зүй: (장소)에, 에서
      • Уншаад бичих: өрөөгөө танилцуулах | 방 소개하기

      9-р хичээл: Огноо – 날짜
      Би Бямба гарагт найзтайгаа уулзсан. 토요일에 친구를 만났어요.

      • Үгийн сан: тоо, огноо | 숫자, 날짜
      • Өгүүлбэр зүй: -었-, (시간)에
      • Уншаад бичих: өнгөрсөн өдрийн тэмдэглэл бичих | 지난주 한 일 일기 쓰기

      10-р хичээл: Спорт – 운동
      Би усанд сэлж чаддаггүй. 저는 수영을 못해요.

      • Үгийн сан: спорт, дагавар үг | 운동, 부사
      • Өгүүлбэр зүй: 부터, -지 못하다
      • Уншаад бичих: спортын тухай бичих | 좋아하는 운동 소개하기

      11-р хичээл: Амлалт – 약속
      Цугтаа өдрийн хоол идэх үү? 같이 점심을 먹을까요?

      • Үгийн сан: тоо, цаг | 숫자, 시간
      • Өгүүлбэр зүй: -을까요, 음식하다, -고
      • Уншаад бичих: амралтын өдрийн төлөвлөгөө бичих | 주말 계획 세우기

      12-р хичээл: Хоол – 음식
      Ттокпогги халуун ч гэсэн сайн иддэг. 떡볶이는 매워서 잘 먹어요.

      • Үгийн сан: хоол, захиалга, амт | 음식, 주문, 맛
      • Өгүүлбэр зүй: -아서, -고 싶다
      • Уншаад бичих: хоолны туршлага бичих | 음식을 먹은 경험에 대한 글 쓰기

      13-р хичээл: Худалдан авалт – 쇼핑
      Спортын хувцас үзмээр байна. 운동화를 좀 보고 싶어요.

      • Үгийн сан: дэлгүүр, бараа | 물건, 쇼핑
      • Өгүүлбэр зүй: -지만, 보다
      • Уншаад бичих: худалдааны туршлага бичих | 시장에서 물건 산 경험에 대한 글 쓰기

      14-р хичээл: Хобби – 취미
      К-поп бүжиглэж чадах уу? 케이팝 댄스를 출 수 있어요?

      • Үгийн сан: хобби, сонирхол | 취미, 취미 활동
      • Өгүүлбэр зүй: -을 수 있다, -고 있다
      • Уншаад бичих: хоббигийн тухай бичих | 취미 활동에 대한 글 쓰기

      15-р хичээл: Аялал – 여행
      Эх орондоо явахаасаа өмнө аялна. 고향에 가기 전에 여행을 할 거예요.

      • Үгийн сан: аяллын газар, үйл ажиллагаа | 여행 장소, 여행 활동
      • Өгүүлбэр зүй: -기 전에, -으려고
      • Уншаад бичих: аяллын зорилго бичих | 목적에 따른 여행지 소개하기

      16-р хичээл: Эрүүл мэнд – 건강
      Эм уусны дараа сайхан амарсан. 약을 먹은 후에 푹 쉬세요.

      • Үгийн сан: бие, эмчилгээ, шинж тэмдэг | 신체, 치료, 증상
      • Өгүүлбэр зүй: -은 후에, -으세요
      • Уншаад бичих: эрүүл мэндийн тухай бичих | 건강 비법에 대한 글 쓰기

      17-р хичээл: Тээвэр – 교통
      Эндээс Сөүл хүртэл яаж очих вэ? 여기에서 서울역까지 어떻게 가요?

      • Үгийн сан: тээврийн хэрэгсэл, зам | 교통수단, 이용
      • Өгүүлбэр зүй: 에서, 까지, -으십시오
      • Уншаад бичих: очсон газраа бичих | 낯선 곳을 찾아간 경험에 대한 글 쓰기

      18-р хичээл: Гэрийн зочлол – 집들이
      Гэрт юу авч очих вэ? 집들이에 뭘 사 가야 돼요?

      • Үгийн сан: зочлол, урих | 집들이, 초대
      • Өгүүлбэр зүй: -어야 되다, -고요
      • Уншаад бичих: зочлолын тухай бичих | 집들이 소개에 대한 글 쓰기

      19-р хичээл: Гадагшаа гарах – 여가
      Зам бөглөрсөн тул метроор явъя. 길이 막히니까 공원까지 지하철로 갑시다.

      • Үгийн сан: чөлөөт цаг, соёлын амьдрал | 여가 활동, 문화생활
      • Өгүүлбэр зүй: 으로, -으니까
      • Уншаад бичих: амралтын тухай бичих | 여가생활에 대한 글 쓰기

      20-р хичээл: Зам асуух – 길 찾기
      Надад хамт явъя. 저랑 같이 사러 가요.

      • Үгийн сан: газар, чиглэл | 장소, 방향, 이동
      • Өгүүлбэр зүй: -으러, -이랑
      • Уншаад бичих: зам хайсан түүх бичих | 길 찾기에 대한 글 쓰기

      Student Ratings & Reviews

      No Review Yet
      No Review Yet
      • Үнэ:
        180,000₮ Original price was: 180,000₮.44,999₮Current price is: 44,999₮.
      • Багш:Анударь Баярсайхан
      • Хугацаа: 9 цаг 22 минут
      • Хичээл:58
      • Сурагчид:3
      • Түвшин:Beginner
      44,999₮ 180,000₮
      Сайн уу, Тавтай морил!
      Нууц үгээ мартсан уу?
      Шинэ сурагч бол  Бүртгүүлэнэ үү
      image

      Оффис хаяг: Багшийн дээд, UBH Center 13 давхарт 1326 тоот

      Утас: 7272-1888; 9916-4889

      Цахим шуудан: mkjimxxk@gmail.com

      Холбоосууд

      • Бидний тухай
      • Сургалтууд
      • Мэдээ мэдээлэл
      • Дэлгүүр
      • Холбоо барих

      Санал хүсэлт илгээх

      Манай шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой бүртгүүлэхийн тулд имэйл хаягаа оруулна уу

      Icon-facebook Icon-instagram Icon-youtube
      2026 JIM Global | Вебсайтыг Odkhuu.
      JIM GlobalJIM Global