Та солонгос хэл сурч, албан ёсны хэлний шалгалт болох TOPIK II түвшинд тэнцэх зорилготой байна уу? Тэгвэл танд зориулсан хамгийн тохиромжтой сургалт бол бидний санал болгож буй цахим TOPIK II түвшний 20 хичээл бүхий солонгос хэлний курс юм.
Энэхүү сургалт нь TOPIK II шалгалтад бэлтгэгдэхүйц мэдлэг, чадварыг цогцоор нь олгох зорилготой.
Хичээлийн бүтэц:
Сургалт нийт 20 хичээлтэй бөгөөд хичээл бүр дараах 4 үндсэн хэсгээс бүрдэнэ:
-
Үгсийн сан
➤ Хичээлтэй холбоотой өдөр тутмын хэрэглээний үгс, шинэ үг хэллэгүүдийг системтэйгээр судална.
➤ Үгийг зөв дуудах, утгыг ойлгох, өгүүлбэрт хэрэглэж сурах. -
Дүрэм
➤ TOPIK II түвшний зайлшгүй мэдэх шаардлагатай дүрмийн ойлголтууд.
➤ Жишээ өгүүлбэр, хэрэглээний жишээгээр дамжуулан бататгана. -
Унших, бичих
➤ Богино нийтлэл, өдөр тутмын харилцан яриа, тэмдэглэл зэрэг унших дасгалууд.
➤ Уншсан зүйлээ ойлгох, гол санааг ялгаж сурах чадварыг хөгжүүлнэ.
➤ Хялбар өгүүлбэр зохиох, хувийн мэдээлэл бичих, асуултад хариу бичих зэрэг практик бичгийн дасгалууд.
➤ TOPIK II бичгийн хэсэгт тэнцэхүйц чадварыг эзэмшүүлнэ.
Энэ сургалт хэнд зориулагдсан бэ?
-
TOPIK II түвшинд бие даан бэлдэхэд хүндрэлтэй байгаа хүмүүст
-
Солонгос улсад суралцах, ажиллах зорилготой оюутан, ажил хайгчдад
-
Үгсийн сан, дүрмийн мэдлэгээ цэгцтэй, системтэй нэг дор хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд
Сургалтын давуу тал:
Хичээл бүр тодорхой зорилготой, системтэй бүтэцтэй
Үг, дүрэм, унших, бичих чадварыг зэрэг тэнцвэртэй хөгжүүлнэ
TOPIK шалгалтын жишиг бүтэцтэй ойролцоо агуулгатай
Өөрийн хурдаар суралцах боломжтой
Та энэхүү сургалтаар дамжуулан зөвхөн хэл сураад зогсохгүй, TOPIK II шалгалтад амжилттай бэлтгэгдэх бүрэн боломжтой! Одоо бүртгүүлж, хэлний сууриа баттай тавиарай!
Course Content
1-р хичээл: Зочлох – 방문
-
Үгийн сан: хүндэтгэлийн үг (높임말)
-
Өгүүлбэр зүй: -께서, -으시-
-
Уншаад бичих: найзын гэрт зочилсон туршлагын талаар ярилцах | 친구 집 방문 경험에 대한 글 읽고 쓰기



